1. ХУЙХАА ЦЭВЭРЛЭХ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ : Хуйхны эпидермс давхаргын гуужсан үхэжсэн арьсыг заавал гуужуулж цэвэрлэж байх ёстой ба цэвэрлээгүйгээс хуйх бүрэн солилцоонд орж чадалгүй үсний ургалт удааширах, хагтах, хуйханд юм гарах, үс унах зэрэг асуудлын үндэс болдог.
  2. ҮСНИЙ ҮЗҮҮРИЙН ГЭМТЭЛ : Үсний үзүүрийн гэмтэл болон салаалалтаа тогтмол авахгүй бол үсний үзүүр ширэлдэж улмаар уналт үүсгэдэг бөгөөл ургалт ч удааширна. Тиймээс ургаж яваа үсний тасарч унах, угнаасаа унах нөхцөл бүрдэхээс өмнө заавал тайруулах шаардлагатай бөгөөд угаасны дараа нойтон үсэн дээрээ үзүүрийн гэмтэлт зориулсан тэжээл тос эссэнз серумуудыг хэрэглэж занших хэрэгтэй.
  3. ҮСНИЙ ТЭЖЭЭЛ : Их хэмжээгээр уураг агуулсан найрлагууд нь үсний ургалтыг эрчимтэй дэмждэг.
  4. ХУЙХНЫ МАССАЖ : Та хангалттай тэжээл өгсөн ч санасан хэмжээнд үс ургахгүй байх үед хуйхны цусны эргэлтээ сайжруулахын тул өдөр хуйхандаа массаж хийж заншвал үс эрчимтэй ургадаг.

 187 нийт үзсэн,  1 өнөөдөр үзсэн


Нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх