Эрүүл бус үсийг түргэн хугацаанд сэргээх хүсэлтэй хүмүүс ботоксыг сонгодог. Үсний ботоксын эмчилгээнд ямар нэгэн төрлийн тарилга болон ботулины токсин агуулдаг найрлага ашиглагддаггүй. Энэ процедур нь тариурын аргаар хийгддэг ботокстой ямар ч холбогдолгүй бөгөөд ердөө ижил төрлийн, маш хурдан үр нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа ийм нэршил авсан юм .

Гол ялгаа нь ботокс гэдэг нь өөрийн нэршилийн дагуу хурдан үр дүн өгөхийн тулд формальдегид агуулдаг химийн гаралтай бодис агуулсан уургийг үсэнд хэрэглэдэг бөгөөд тэр дороо үс маш гоё торгомсог болдог ч энэ процедур нь үнэндээ үсийг эмчлэхгүй бөгөөд ердөө л түр зуурын төгс харагдах байдал бий болгодог юм. Хэсэг хугацааны дараа ботоксын шим тэжээлүүд шампунийн хамтаар угаагдаж, найрлага нь бүхэлдээ арилах үед химийн бусад бодис нь үсийг улам гэмтээж хуурайшсан, амьгүй болж үлдээдэг байна.

Харин кератин эмчилгээ гэж нэрлэгдээд буй үйлчилгээ нь формальдегид огт агуулаагүй бөгөөд /premium/ түвшиний уураг, Гидро кератин, амино хүчил, гиалуроны хүчил, каллегон, арган ойл зэргийг өндөр тунгаар агуулсан байдаг тул үсний бүтцийг илүү бэхжүүлж эрүүл болгохын сацуу үйлчилгээний хугацаа гарсан ч үс арзайж хуурайшихгүй бөгөөд энгийнээр энэ 2 үйлчилгээний ялгаа нь маш хурдан өөрчлөлт өгдөг химийн найрлагатай бүтээгдэхүүн болон маш өндөр түвшин ялган явдаг үсэнд нано түвшинд шингэж чадах /premium/ найрлага агуулсан байдгаараа ялгаатай. Мэдээж үнийн хувьд зах зээл дээр ботоксууд 40,000₮-120,000₮ хооронд Кератин / premium/ уургийн эмчилгээ 150,000₮-300,000₮ хооронд хийгддэг.

DELUXE BEAUTY LOUNGE нь маш өндөр чанартай бразил кератин уургийн эмчилгээг санал болгож байна.

Цаг авах утас 7747-5050 9040-5050




 284 нийт үзсэн,  1 өнөөдөр үзсэн


Нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх