Та гоо сайхандаа зориулж орой бүр хийж хэвших ёстой 10 зүйл

1. Нүүрний будагаа бүгдийг сайтар цэвэрлэх.
Та өглөө бүр шинэ сэргэг, амарсан сайхан арьстай босохыг хүсэж байгаа бол орой унтахдаа будагаа заавал арилгах ёстой.

2. Хоёр ширхэг дэр хэрэглэх Нүүр нүд хавагнахаас сэргийлж толгойгоо өндөрт байлгаж давхар дэр хэрэглэх.
Энэ үед газрын татах хүчний нөлөөгөөр лимп цусны урсгалыг зохицуулж шингэнийг нүүр, нүдэнд хуримтлагдахаас хамгаалдаг байна.

3. Сэвх толбоны эсрэг эмчилгээ хийх, тохирох маск тавих.
Энэ эмчилгээг улаан батга гарахаас сэргийлж шөнийн турш хэрэглэх нь илүү үр дүн өгдөг гэдгийг Rosacea Treatment Clinic in Melbourne, Australia-д мэргэжил дээшлүүлсэн арьсний эмч Diane De Fiori, MD зөвлөсөн байна.

4. Агаар чийгшүүлэгчийг асааж унтах
Агаар чийгшүүлэгчний ачаар унтлагын өрөөний агаар хангалттай чийгтэй болж арьсанд чийгшүүлэх нөлөө үзүүлнэ. Шөнийн турш арьсийг чийгтэй байлгаснаар таны арьсны мэдрэг харшламтгай байдал багасаж чийгтэй зөөлөн болно. Өдар хэрэглэдэг чийгшүүлэгчийн хэмжээ ч багасах болно.

5. Гарын тос заавал түрх
Өдрийн турш манай хуурай эрс тэс уур амьсгал, нар салхи, олон удаагийн угаах зэрэг нөлөөнд өртөж хуурайшсан гарыг тэр болгон тослоод байх боломж байдгүй шүүдээ. Тэгвэл ганц боломж бол орой бүр тос түрхэх. Гарын тосноос зузаан өтгөн түрхэж унтах нь гарын арьсийг чийгтэй зөөлөн болгож үрчлээнээс хамгаална. Тослог ихтэй тос бол бүр ч сайн өглөө сэрхэд гар болон хумс гайхалтай зөөлөн сайхан байх болно.

6. Дэрний уутандаа анхаарлаа хандуулж сайхан, чанартай, цэвэрхэн дэрний уут хэрэглэх.
Үсээ силиконгүй шанпуниар угааж торгон дэрний уут хэрэглэ. Торгон эсвэл сатин дэрний уут нь таны ерөнхий үсний эрүүл мэндэд сайн байдаг. Хөвөн даавуунд байдаг ширхэгүүд үсний уг хуйханд ширүүн нөлөө үзүүлж гэмтээдэг. Хөвөн даавуун дэрний уутыг өдөр бүр эсвэл өнжөөд солио байвал ийм нөлөө үзүүлэхгүй.

7. Үсээ ардаа боож унтах
Таны үс бохирдсон байж болзошгүй тул нүүр, дэрний уутаа бохирдуулахгүйн тулд үсээ шууж боож унтах нь нүүрний арьсаа бохирдлоос давхар хамгаална.

8. Доод тал 8 цаг унтаж амрах
Шөнө бүр хангалттай сайн унтаж амрах нь арьсны гоо сайханд үнэхээр чухал нөлөөтэй. Унтах нь гүүрний толбо, нүд тойрсон бараан хөхрөлт зэргийг бууруулах сайн талтай. Хангалттай унтахгүй байх нь цусны эргэлтийн системд нөлөөлж нүдний эргэн тойронд бүлэгнэлт удаашралт явагдаж хөхрөлт үүсдэг.

9. Гуужуулагч хэрэглэх
Шөнийн цагаар арьсний гуужиж арьс нөхөн төлжих үйл явц хамгийн идэвхитэй явагддаг. Тиймээс энэ үед нь гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэх нь үр дүн сайтай байдаг.

10. Нүдний тос хэрэглэх.
Та хорихон настай байсан ч гэсэн нүдний тосыг эргэлзэх шаардлагагүй хэрэглэх ёстой. Өнөөдрөөс эхлэн нүдний тосыг тогтмол хэрэглэ

 195 нийт үзсэн,  6 өнөөдөр үзсэн


Нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх