Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон.
Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм.
Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг. 

  • Хэвийн үс нь:  Гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна. 
  • Тослог үс нь: Бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно. 
  • Хуурай үс нь:  Гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна. 
  • Холимог: Ийм төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй

 64 нийт үзсэн,  5 өнөөдөр үзсэн


Нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх