Түгээмэл асуулт, хариулт

Манай онлайн дэлгүүрээс захиалга хийхэд таны захиалга өгсөн имэйл хаягт захиалга бүртгэгдсэнийг мэдэгдэх имэйл очих болно. Энэхүү имэйл нь та сагсан дахь бүтээгдэхүүнээ баталгаажуулан төлбөрийн нөхцөлөө сонгосноор “Таны захиалга амжилттай бүртгэгдлээ”гэсэн агуулга бүхий имэйл байх болно.

Ийнхүү системд таны захиалга амжилттай бүртгэгдэх бөгөөд та захиалга хийсний дараа имэйлээр очсон болон захиалга хийгдэх үед дэлгэцэнд харуулж буй мэдээллийн дагуу төлбөрөө 100% шилжүүлснээр захиалга баталгаажна.

Төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр автоматаар үүсгэгдэж имэйлээр очсон болон дэлгэцэнд харуулж буй ЗАХИАЛГЫН ДУГААР, мөн өөрийн УТАСНЫ ДУГААРАА ЗААВАЛ бичснээр баталгаажилт амжилттай болно.

Төлбөр төлсөний дараа захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан байдаг.

-Гүйлгээний утга дээр захиалгын дугаараа үнэн зөв бичээгүй

-Захиалгын төлбөр шилжүүлсэн дүнгээс зөрүүтэй

-Захиалга шалгах ажлын цаг дууссан г.м

Бид захиалгын баталгаажуулалтыг зөвхөн ажлын цагаар хийдэг тул та аль нэгэн тохиолдолоор баталгаажаагүй тохиолдолд манай 77475050 дугаарт холбогдсоноор таны захиалгыг бид баталгаажуулан өгөх бүрэн боломжтой шүү

Мөн төлбөр төлөгдсөний дараа системээс автоматаар мэдэгдэл илгээх үйлчилгээ хараахан байхгүй тул бид таны захиалгыг ажлын цагаар шалган,  хүргэлтэд гаргахын өмнө таны захиалга өгсөн УТАСНЫ ДУГААРТ заавал холбогдох болно.

Төлбөрөө дутуу шилжүүлсэн тохиолдолд таны захиалга баталгаажихгүй. Тиймээс та дутуу төлбөрийг эхний шилжүүлсэн данс руу шилжүүлэхэд л хангалттай.

(Гүйлгээний утга дээр захиалгын дугаар, утасны дугаараа заавал бичих)

Тиймээ боломжтой. Та өөрийн бүртгэлээр нэвтрэн профайл хэсгийн ЗАХИАЛГУУД цэснээс ямар шатанд байгааг харах боломжтой. Мөн манай сайтын баруун доод хэсэгт буй ЗАХИАЛГА ШАЛГАХ цэсээр хандан захиалгын дугаар, захиалга өгсөн имэйл хаягаа оруулснаар шалгах боломж бас байдаг.

Та захиалгын төлбөрөө 24 цагийн дотор төлөөгүй тохиолдолд таны захиалга автоматаар цуцлагдана. Захиалга цуцлагдсан тохиолдолд танд тодруулах зүйл байгаа бол манай холбоо барих сувгуудаар хандан мэдээлэл аваарай.

Хүргэлт болон бусад

Захиалга баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор хүргэлт хийгдэх бөгөөд хүргэлтийн ажилтан таны заасан хаягт хүрэхээс өмнө тантай холбогдох болно.

Та захиалга хүргэлтэнд гарахаас өмнө бидэнтэй холбогдон үнэ төлбөргүй солиулах боломжтой бөгөөд хүргэлтэнд гарсаны дараа солиулах боломжгүй. Хүргэлтэнд гарсны дараа зайлшгүй тохиодолд өөр хаягт хүргүүлэх шаардлага үүсвэл шуудангийн байгууллагын журмаас хамааран нэмэлт төлбөр төлж болзошгүйг анхаарна уу.

Манай хүргэлтийн төлбөр хотын аль бүсээс хамаарч хэлбэлздэг ба бүс тус бүрт үнийн дүн заасан байх бөгөөд тус дүнгээс дээш бол хүргэлтийн төлбөр бодогддогүй. Хотын А болон Б бүсүүдэд 40,000₮ -өөс дээш үнэгүй хүргэгдэнэ. Бүсийн мэдээллийг та манай Үйлчилгээний нөхцөлөөс дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Та захиалга цуцлах хүсэлтээ манай 77475050 дугаарт мэдэгдэх ба захиалга цуцлагдсанаас хойш ажлын 5 өдөрт таны дансанд буцаалтын төлбөр шилжиж орох болно. (Захиалга хийсэн нийт дүнгээс шимтгэл 2% хасагдаж орохыг анхаарна уу)

1.1 Үйлчлүүлэгч худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй.

1.2 Үйлчлүүлэгч дараах хоёр тохиолдолд барааг солих эрхтэй

  • Захиалсанаас өөр буруу бүтээгдэхүүн хүргэгдсэн
  • Үйлчлүүлэгчийн гарт очихдоо гэмтсэн болон бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орсон

1.3 Барааг солиулахдаа дараах шаардлагыг хангасан байна :

  • Худалдан авалт хийснээс 24 цагийн дотор хүсэлт гаргасан байх.
  • Хүргэлтээр хүлээн авсан бүтээгдэхүүний дээрх 2 нөхцөлийн аль нэгэнд хамаарахыг баталгаажуулах зураг, бичлэг
  • Тухайн бараа нь шошго, хүлээн авсан төлбөрийн баримт, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх.
  • Тухайн бараа нь гадаа хэрэглэгдээгүй, өнгө алдаагүй, гэмтээгүй байх.

-Нүүр будалтын бүтээгдэхүүн үүнд хамаарахгүй

-Бусад тохиолдолд солих боломжгүй болохыг анхаарна уу

-Захиалга баталгаажсан тохиолдолд барааг буцаах боломжгүй болохыг анхаарна уу