1. Ерөнхий мэдээлэл, Мэдээлэл цуглуулах

Делюкс бюти худалдааны систем нь дараах тохиолдлуудад /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • Хэрэглэгч гэдэг нь deluxebeauty.mn вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
  • Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
  • Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
  • Хэрэглэгч FACEBOOK эрхээрээ deluxebeauty.mn худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан гэх мэт) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.
2. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн ашиглах вэ

Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд Делюкс пойнт ХХК хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

  • Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт
  • Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
  • Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
  • Техникийн засвар хийх
  • Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).
3. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх

Делюкс бюти нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.

4. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах
  1. Делюкс бюти нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн вэб серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн анхаарах чухал зүйл юм.
  2. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй таны хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Делюкс бюти хариуцахгүй болно. Делюкс бюти нь таны хандах эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.
5. Хэрэглэгчийн мэдээллийн талаарх хэрэглэгчийн сонголт
  1. Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
  2. Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.
6. Нууцлалын бодлогын шинэчлэлт
  1. Энэхүү “Нууцлалын бодлого”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Делюкс бюти худалдааны “Нууцлалын бодлого” өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд холбогдох хуудсанд шинэчлэлтийг цаг алдалгүй оруулж хэрэглэгчид харагдахаар байршуулна.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.